Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3638 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 810 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2828 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 951 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 10397
-Хүндэвтэр 4366
-Хүнд 1180
-Нэн хүнд 283 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 23315 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 16226 иргэн байна. Үүний 553 нь жирэмсэн, 2439 нь хүүхэд байна.