Орхон аймгийн 17 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга цуурч, нуралт үүсчээ. Энэ барилгыг 2017 онд барьж, ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар тухайн сургуульд хичээллэдэг бага ангийн сурагчид цахимаар хичээллэж байгаа аж.
Тус ажлын гүйцэтгэгчээр “УРАГШЛАХ” ХХК ажилласан бөгөөд дөрвөн жилийн настай чанаргүй барилга хүлээлгэн өгсөн хэмээх шүүмжлэлд өртөж байна. Тиймээс тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллагын баг ажиллаж байна. Мөн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.