Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2209 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 438 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1771 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 931 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 8400
-Хүндэвтэр 3930
-Хүнд 1030
-Нэн хүнд 210 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 16012 хүн эмчлүүлж байна. Үүнээс 2014 хүүхэд, 397 жирэмсэн эмэгтэй байна.