Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: Э.Содномпилжээ энэ удаагийн Паралимпаас анхны медалийг эх орондоо авч ирлээ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнээс алтан медалийн болзлыг хангаж, энэ удаагийн Паралимпын наадмын анхны медалийг эх орондоо авч ирлээ. Тэрбээр манай улсын урдаа барьдаг тамирчдын нэг билээ. Эхний захиалгаа 241 кг-аар захиалж, паралимпын хүндийг өргөлтийн тэмцээний дээд амжилтыг тогтоож, ард түмнээ баярлуулсан үйл явдал болсон юм. Малайзын тамирчин 245кг захиалсан боловч өргөж чадалгүй манай тамирчин ийнхүү алтан медаль хүртлээ.

Сонирхуулахад, Паралимпын дээд амжилт 238 кг бөгөөд Грекийн Павлос Мамалос "Рио-2016"-д тогтоогоод байсан бол өнөөдөр манай тамирчин түүнийг эвдэж шинэ амжилт, түүх бичиж үлдээлээ. Э.Содномпилжээгийн хувьд "Нурсултан-2019"-д 247 кг-ын жинг өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бахдам түүхтэй.

Х.Умаахан

Замын-Үүдийн боомтоор 198 ачаа тээврийн автомашин орж иржээ
Замын-Үүдийн боомтоор 198 ачаа тээврийн автомашин орж иржээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна