Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Том оврын автомашины буруугаас хоёр хүний амь нас эрсэджээӨнгөрөгч амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 28,29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

-Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-1
  • Зорчигч-3
  • Жолооч-3

-Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
  • Хоёр автомашин мөргөлдсөн-4
  • Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
  • Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1

Орон нутаг:

-Гэмтсэн хүн:

  • Жолооч-3
  • Явган зорчигч

-Ослын хэлбэр:

  • Мотоцикл- 2
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
  • Онхолдох-1
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсний 105 нь нийслэлд, 42 нь орон нутагт илэрчээ.

ПАРАЛИМП: Манай тамирчин Э.Содномпилжээ Паралимпын дээд амжилт тогтоох жин захиаллаа
ПАРАЛИМП: Манай тамирчин Э.Содномпилжээ Паралимпын дээд амжилт тогтоох жин захиаллаа
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.