Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанууд гэж хэн бэ, тэд хэрхэн Афганистаныг хяналтдаа авсан бэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 26 секунд

АНУ-ын тагнуулын шинжээчид Афганистаны Кабул дахь иргэний Засгийн газар Талибануудад эзлэгдэх хүртэл хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж таамаглаж байсан. Бодит байдал дээр хэдхэн хоног л хангалттай байжээ.

Ням гарагт Талибаны дайчид Афганистаны нийслэлийг 20 орчим жилийн дараа эргүүлэн авсан. Хэдийгээр Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн санхүүжилт сайтайн дээр тоног төхөөрөмжөөр хангагдсан байсан ч долдугаар сарын эхээр АНУ цэргүүдээ татан авсны дараа Талибанууд тус улсын ихэнх хэсгийг эзлэн авч эхлэхэд бараг эсэргүүцэл үзүүлээгүй нь хачирхалтай. Мөн ням гарагт Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ерөнхийлөгчийн ордноо Талибануудад орхин эх орноосоо дүрвэсэн юм.

Талибанууд гэж хэн бэ?

1994 онд байгуулагдсан Талибан бүлэглэл нь 1980-аад онд Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж байсан бөгөөд моджахедин гэгддэг Афганистаны эсэргүүцэгчид байсан юм. Тэд тус улсад Исламын хуулийн тайлбарыг тулгах, гадны нөлөөг арилгах зорилготой байв. 1996 онд Талибанууд Кабулыг эзлэн авсны дараа Исламын байгууллагууд хатуу дүрэм журам гаргажээ. Эмэгтэйчүүд толгойноосоо хөл хүртэл халхавч өмсөж шаардлагатай бөгөөд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхийг хориглодог байв. Телевиз, хөгжим, Исламын бус баярын өдрүүдийг мөн хоригложээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон аймшигт үйл явдлын улмаас 2700 гаруй хүн амиа алдаж байв.Энэхүү халдлагыг Талибаны хяналтад үйл ажиллагаа явуулж байсан Аль Кайда бүлэглэлийн удирдагч Осама бен Ладен зохион байгуулсан аж. Халдлага болсноос сар хүрэхгүй хугацааны дараа АНУ болон холбоотнуудын цэргүүд Афганистанд довтолж, Талибануудын эрх дархыг дарж авсан байна. Тиймээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд Талибанууд АНУ-ын болон бусад улсын цэргүүдийн хараанд бослого гаргадаггүй байжээ.

Талибанууд Доналд Трамптай ямар холбоотой вэ?

2017 онд Талибанууд АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампад нээлттэй захидал илгээж, Афганистанаас АНУ-ын цэргийг гаргахыг хүсчээ. Олон жилийн турш хэлэлцээр хийсний эцэст Талибан болон Трампын засаг захиргаа 2020 онд энхийн гэрээнд гарын үсэг зурсан байна. АНУ цэргүүдээ татаж, 5000 орчим Талибан хоригдлыг суллахаар тохиролцсон бол Талибанчууд Аль Каида зэрэг аливаа бүлэг, хувь хүмүүсийг хянах хяналтаа өсгөхөөр тохиролцов. Гэвч энэ нь амар амгаланг авч ирээгүй юм.

Талибанууд юу хүсэж байгаа вэ?

Талибанууд өөрсдийгөө урьдынхаас өөрөөр харуулахыг хичээж буй бөгөөд энх тайвны үйлсэд тууштай оролцож, хүртээмжтэй засгийн газар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сохаил Шахин хэлэхдээ "Эмэгтэйчүүдийг бага сургуулиас дээд боловсрол эзэмших хүртэл үргэлжлүүлэн суралцах эрхтэй хэвээр байх болно" гэж мэдэгджээ.

Орчуулсан: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: CNN

УИХ-ын гишүүн асан О.Батнасан “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдов
УИХ-ын гишүүн асан О.Батнасан “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.