Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан О.Батнасан “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан О.Батнасанг томилжээ.

О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Тэрбээр:

  • 1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль,
  • 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр,
  • 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр,
  • 2014-2016 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

Тэрбээр,

  • 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
  • 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Баян-Өлгий аймаг ЭЕШ-аас 750-800 оноо авсан хүүхдүүдээ 500 мянган төгрөгөөр шагнана
Баян-Өлгий аймаг ЭЕШ-аас 750-800 оноо авсан хүүхдүүдээ 500 мянган төгрөгөөр шагнана
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.