УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Ноос ноолуурын холбооныхонтой Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд хийгээд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нарын хамт хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, "Эдийн засгийг сэргээхэд ажлын байрыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэхэд чухалчлан анхаарах бөгөөд ноос ноолуурын зах зээлийг төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Нэн тэргүүнд ноос ноолуурын салбарыг дэмжсэн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг уртасгах, түүхий эд бэлтгэх тогтолцоог өөрчлөх, биржийн асуудлыг цэгцлэх хүсэлтийг тус холбооныхон уламжиллаа.
Салбар бүрт тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Эдийн засгийн их сэргэлтийг буй болгоход чиглэсэн хуулийг боловсруулан нэг мөр хуульчлах нь зүйтэй юм" гэв.