Хүний ногоо худалдаалж буй худалдаачид Цайз захын орчимд зам дагуу худалдаа хийж, иргэдийн явах замыг хааж асуудал үүсгээд байна. Тиймээс Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 19-р хороонд ажиллаж, бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хааж үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсчээ.
Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдлийг нэмэгдүүлэх болно гэсэн юм. Бизнес эрхлэгчид ч энэхүү саналыг хүлээн авсан, явган хүний замыг чөлөөлж, цаашлаад худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зам, талбайгаа тохижуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.