Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 29 секунд

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ төрийн ордонд гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт хийж байна. Уулзалтаар цар тахлын дараах эдийн засгийн асуудлыг ярилцаж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газрын 200 дахь хоногоос зарлаж байгаагаа “Цар тахлын үеийн эдийн засаг-Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт”-ын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Төрийн ордонд болж буй тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Засгийн газраас цар тахлын дараах үеийн эдийн засаг ямар байх, ямар бодлого баримтлах талаар хурдтай ажил хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцох нь зүйтэй. Засгийн газрын 200 дахь хоног тохиож байгаа энэ үед цар тахлын амаргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Дэлхийн бүх Засгийн газар цар тахлын даван туулах сорилттой тулгарч, стратегиа хуваалцаж, хамтдаа ажиллаж байгааг тэмдэглэх нь зүй. 100 хоног тутам Засгийн газар ажлаа тайлагнаж байгаа. Харин 200 дахь хоног бол гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлээр цар тахлыг даван туулахад онцгой анхаарна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин тэлсэн ч алдаа, оноо бий. Үүнд өөрсдөдөө дүгнэлт хийж засаж, залруулна” хэмээн онцоллоо.

Мөн Засгийн газрын эхний 100 хоногт цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарсан. КОВАКС хөтөлбөр болон арилжааны шугамаар вакцин татан авч, иргэдээ дархлаажуулж эдийн засгаа нээхээр том бүтцээр ажилласан хэмээн тэмдэглэв. Түүнчлэн 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндээс гадна эдийн засгаа сэргээх шинэ бодлого зарласныг онцоллоо. Өнөөдөр Засгийн газрын 200 дахь өдөр Монгол Улсын хүн амын 62.2 хувь нь дархлаажуулалт хамрагдсан үзүүлэлтээр дэлхийд 14 дүгээр байранд жагсаж буйг тодотгов.

Ерөнхий сайд дархлаажуулах ажилд тусалсан улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагад талархал илэрхийлээд, цаашдаа бусад улс орнуудын вакцинжуулах ажилд туслах болно гэдгээ тэмдэглэв.

Дэлхийн зах зээлд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тухайлбал, төмрийн хүдрийн үнэ 2 дахин, зэсийн үнэ 50 хувиар, алтны үнэ 19 хувиар, газрын тосны үнэ 13 хувиар өсжээ. Энэ өсөлт цаашид таван жилийн хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдыг энэ үеийг ашиглахыг уриалав.

Түүнчлэн Оюутолгой төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийн маргааныг шийдвэрлэх талаар хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг хэлээд, цаашид том төсөлд аудит хийж явах шаардлагатай байгааг тодотголоо.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.