Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн 19 дүгээр хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус цэцэрлэг нь 2,105 м.кв талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Одоогоор барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.

Барилгын ажлыг "ДИ БИ ТИ БИ" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийг 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ингэснээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд аюулгүй, орчин үеийн шаардлага хангасан орчинд суралцах боломж бүрдэх юм.

Б.Бат-Эрдэнэ: Хатгал-Тойлогт чиглэлийн 37.9 км замын ажил энэ онд багтаж дуусна
Б.Бат-Эрдэнэ: Хатгал-Тойлогт чиглэлийн 37.9 км замын ажил энэ онд багтаж дуусна
 
“Хотын даргыг хэрүүл тэмцэл хийхгүй, төлөв даруу, хурдтай ажиллаж байгаад би баярлаж байна“
“Хотын даргыг хэрүүл тэмцэл хийхгүй, төлөв даруу, хурдтай ажиллаж байгаад би баярлаж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.