Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: 3-4 хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд дор хаяж 500 мянган төгрөг шаардлагатай

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 34 секунд

Сурагчийн дүрэмт хувцсаа жимбийтэл индүүдээд, шинэхэн авсан хичээлийн хэрэгслээ цүнхэндээ хадгалж хоноод, удаан уулзаагүй найзуудаа харах гэж сэтгэл догдлон хүлээдэг есдүгээр сарын нэгэн удахгүй болох гэж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, өмсөх хувцас, үүрэх цүнх гээд багагүй зүйл бэлтгэдэг. Энэ нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд чамгүй хүнд даваа. Тэгвэл хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж байгаа эцэг эхчүүд ойролцоогоор хичнээн төгрөгөнд худалдан авалт хийж, хичээлийн шинэ жилд бэлтгэж байгаа талаар сурвалжиллаа.

Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг зах бол Нарантуул худалдааны төв. Эцэг эхчүүд ч хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл болон өмсөх хувцсыг нь эндээс цуглуулж байгаа нь ажиглагдаж байлаа.

Өнгөрсөн жилүүдийг бодвол хичээлийн хэрэгсэл 100-200 төгрөгөөр нэмэгдсэн бол цүнхний үнэ төдийлөн нэмэгдээгүй талаар худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Тодруулбал, бага ангийн хүүхдийн үүргэвч 25 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол дунд, ахлах ангийн сурагчдын цүнх 35 болон түүнээс дээш үнэтэй байгаа юм. Энэ талаар цүнхний худалдаа эрхлэгчээс тодруулахад,

"Цүнх, үүргэвчний үнэ нэмэгдээгүй"

“Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тээврийн зардал багагүй нэмэгдсэн. Гэхдээ цүнхний үнэ өмнө жилүүдээс тийм ч их зөрүүгүй байна. Одоогоор бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд мэр сэр гарч ирж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулж байгаа нь ажиглагдаж байна. Манай дээр бага ангийн хүүхдийн цүнх 25 мянгаас эхэлж байгаа, харин дунд ахлах ангийн сурагчдын цүнх 35 болон түүнээс дээш үнэтэй байна. Чанар, материалаасаа шалтгаалаад өөр өөр байгаа ” гэв.

No description available.

"Хичээлийн хэрэгслийн үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна"

Харин худалдан авалт хийж буй эцэг эхчүүдийн байр суурийг сонсоход, “Хичээлийн хэрэгслийн үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Би өөрийн гурван хүүхэд болоод малчныхаа нэг хүүхэдтэй нийлээд дөрвөн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлддэг юм. Одоогоор хичээлийн хэрэгслийг нь цуглуулж байгаа болохоор бусад зүйлсийх нь үнийг төдийлөн мэдэхгүй байна. 400-500 мянган төгрөгөөр хичээлийн хэрэгслийг нь бэлдэх юм шиг байна. Өмнө жил 300-350 мянган төгрөгт тааруулаад хичээлийн хэрэгслийг нь бэлдчихдэг байсан бол одоо арай нэмэгдчихсэн байна” гэлээ.

Мэдээж хичээлийн хэрэгслийн хувьд үнэ нь харьцангуй нэмэгдсэн байгаа нь харагдаж байв. Мөн Польш дэвтэр Улаанбаатар принтийн дэвтрээс 100 төгрөгөөр хямд үнэтэй байлаа.

"3 хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхийн тулд 1 сая төгрөгтэй гарч ирсэн"

“Хичээлийн хэрэгслийн үнэ боломжийн санагдаж байна. Миний хувьд гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэдэг. Ойролцоогоор 1 сая төгрөгтэй гарч ирсэн. Гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг бэлдчих байх л гэж бодож байна. Бага маань цэцэрлэгт явдаг. Энэ жил ахлах бүлэг. Одоогоор цэцэрлэгийн хүүхдүүдэд хэрэглэгдэх зүйлсийн жагсаат хараахан гараагүй байгаа болохоор одоохондоо бэлтгэх бодолгүй байна” гэлээ.

Хүүхдийн хичээлийн хэрэгслийн хамгийн чухал зүйл бол яах аргагүй дэвтэр байдаг. Тэгвэл дэвтэр ямар үнэтэй байгаа талаар болон худалдан авалт хэр байгааг худалдаачнаас тодрууллаа. Тэрбээр,

"Дэвтрийн жижиглэнгийн үнэ нэмэгдсэн ч бөөний үнэ нь харьцангуй хямд"

“Улаанбаатар принт 12 хуудастай дэвтэр 250 төгрөгөөр зарагдаж байгаа. Өмнө жил 200 төгрөг байсан. Хэдий жижиглэнгийн үнэ нэмэгдсэн ч бөөний үнэ нь харьцангуй бага байгаа. Мөн принтийн газраас шалтгаалаад үнийн хувьд зөрүүтэй байгаа” гэв.

No description available.

Нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдаас бусад ангийн хүүхдүүдийн хувьд хуучин цүнх, форм зэргээ ахин хэрэглэх боломжтой. Гэтэл энэ хичээлийн жилд 1-р ангийн сурагчид бүх зүйлсээ шинээр бэлтгэх шаардлага тулгарч буй. Тэгвэл нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхийн төлөөлөлтэй уулзахад,

Нэгдүгээр ангид элсэн суралцах учир бүх зүйлийг нь шинээр бэлтгэх шаардлагатай

"Энэ жил хүү маань нэгдүгээр ангид элсэн суралцана. Тиймээс хичээлийн хэрэгсэл төдийгүй дүрэмт хувцсыг нь хүртэл шинээр авах шаардлага тулгарч байна. Мэдээж ЕБС-ийн сургуульд анх удаа элсэж байгаа болохоор бүх юм нь шинэ байх хэрэгтэй. Одоогоор ганцхан хүү маань сургуульд сурч байгаа болохоор форм, хичээлийн хэрэгсэл зэрэгт нь 200 мянган төгрөг зарцуулж байна" гэлээ.

Цар тахлын нөлөөнөөс үүдэн хүмүүс эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулаад байгаа. Тэгвэл санхүүгийн хувьд боломжгүй, олон хүүхэдтэй зэрэг айл өрхүүдийн хувьд хүүхдүүдийнхээ бүх зүйлсийг шинээр нь авч өгөх боломжгүй. Бидний сурвалжилгаар олон хүүхэдтэй өрхийн хувьд дор хаяж 500 мянган төгрөгтэй байж хичээлийн хэрэгсэл болон хувцсыг нь бэлтгэх боломжтой гэдгийг харж болохоор байна. Энд зөвхөн дэвтэр бал, ном, үзэг зэрэг багтаад зогсох биш хичээлийн цэнхэр цамц, өмд, гутал гээд хувцас ч багтаж байгааг дуулгах нь зүйн хэрэг.

Яг өнөөдрийн байдлаар хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг цугуулаад явж байгаа цөөн хэдэн эцэг эх харагдаж байгаа юм. Харин ирэх долоо хоногт хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүйн дээр, хичээлийн хэрэгслийн хэрэгцээ шаардлага ч нэмэгдэх хандлагатай байна.

Маргааш Улаанбаатар хотод 27 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатар хотод 27 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.