Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолой ашиглалтад орлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

ОХУ-ын “Gazprom” компани зүүн Сибирээс БНХАУ-д байгалийн хий нийлүүлж эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар цахимаар холбогдож, 3000 км-ийн урттай байгалийн хийн хоолойг өчигдөр албан ёсоор нээжээ.

“Сибирийн эрчим хүч” төсөл нь хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгийг Путин онцолсон байна. ОХУ-ын эрх баригчид Европоос хэт хамааралтай байгалийн хийн бизнесээ олон тулгууртай болгохыг зорьж буй. Нөгөө талаас БНХАУ нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс өмнөд хөршид зайлшгүй худалдан авах шаардлага бий. Мөн хоолойгоор дамжуулах нь танкераар зөөснөөс хямд тул төсөвт хэмнэлттэй.

Анх 2014 онд хоёр улсыг төлөөлж “Gazprom”, “China National Petroleum Corp” компаниуд 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Ингэснээр талууд 30 жилийн хугацаанд жилд 38 тэрбум куб.м байгалийн хийг тогтвортой нийлүүлэх тохиролцоонд хүрсэн.

Цаашдаа шугамыг Шанхайтай холбож сунгаснаар урт нь 3370 км хүрнэ. Өдөрт 10 сая куб метрийн байгалийн хийн нийлүүлэлтээс эхлэх бөгөөд 2025 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нэг өдрийн гарц нь оргил түвшиндээ хүрнэ хэмээн тооцоолж байна.

Д.Дагвадорж аварга Монголын иргэн болсон Иран бөхөд гурван өрөө байр бэлэглэнэ
Д.Дагвадорж аварга Монголын иргэн болсон Иран бөхөд гурван өрөө байр бэлэглэнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга