Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСҮТ, коллеж, их сургуулиуд есдүгээр сарын 1-нээс цахим, 13-наас хосолсон байдлаар хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, тодорхой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Их сургууль, мсүт, коллеж энэ хичээлийн жилд хэрхэн эхлэх талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. Есдүгээр сарын 13-аас эхлэн цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Улсын хэмжээнд ЭЕШ наймдугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхдүүд өөрсдийнхөө сурах сургууль, мэргэжлээ сонгоно. Магадгүй Элсэлтийн Ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүд гарсан тохиолдолд хоёр дахь элсэлтийн шалгалтыг зохион байгуулна" гэсэн юм.

Ц.Янжиндулам

"Цэцэрлэгийн 4-5 настнуудын ангийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ"
 
“Тавантолгой төмөр зам” ХХК 2024 онд 1 сая тонн ачаа тээвэрлэлээ
“Тавантолгой төмөр зам” ХХК 2024 онд 1 сая тонн ачаа тээвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.