ЭМЯ-наас өнөөдөр /2021.08.03/ ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал,
Сүүлийн 24 цагт шинээр 1019 тохиолдол илэрсний 220 нь нийслэлд, 799 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 167,229 боллоо. Мөн дөрвөн хүн нас барсан бол 2280 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Одоогоор хөнгөн 5733, хүндэвтэр 2573, хүнд 832, маш хүнд 155 хүн эмчлүүлж байна. Харин нас барсан иргэдийн насны бүлгээр авч үзвэл, 41-60 насны хоёр иргэн, 61-80 насны нэг, 80-аас дээш насны нэг иргэн нас баржээ.