Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1063 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас баржээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1063 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 166210 болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 283 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 780 тохиолдол орон нутагт, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 6013

-Хүндэвтэр 2727

-Хүнд 791

-Нэн хүнд 163 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10120 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 1957 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 9694 иргэн байна. Үүний 488 нь жирэмсэн, 1793 хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гурван хүн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 823 болов.

ТОКИО-2020: С.Батцэцэг эхний барилдаандаа ялалт байгууллаа
ТОКИО-2020: С.Батцэцэг эхний барилдаандаа ялалт байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд