Манай улсад вакцины гуравдугаар тунг хийх эсэхийг ирэх сард шийднэ гэдгийг УОК-оос мэдээлсэн. Тэгвэл гуравдах тунгийн талаар ЭМЯ ямар байр суурьтай байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодруулахад "Вакцины үр нөлөөг эхлээд судлах нь их чухал байдаг. Ирэх наймдугаар сараас шаардлагатай тушаал шийдвэрүүдийг гаргах тал дээр яамнаас анхаарч ажиллана. Халдвар тархаж буй гол эх үүсвэр нь халдвартай хүн, хүн амын хөдөлгөөн нэмэгдэх байдаг.
Наймдугаар сард ямар нэг байдлаар олон хүн цуглуулахгүй байх хэрэгтэй. Вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс вирусийн мутаци үүсэхэд хамгийн их үр нөлөө үзүүлж байгаа. Ямар ч вакциныг хийлгэх нь халдварт өртөж, хүндрэхээс 85-100 хувь хамгаална. Гүйцэтгэх тунгийн талаар ЭМЯ анхааралтай судалж байна" гэлээ.