Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Олимпын нээлтийн ёслолын найруулагч Холокостын хошигнолоосоо болж ХАЛАГДЖЭЭ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 11 секунд

"Токио 2020" олимпын наадам маргааш албан ёсоор эхлэх гэж байна. Тэгвэл өнөөдөр өглөө зуны XXII дахь удаагийн олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулж буй найруулагч Кентаро Кобаяаши ажлаасаа халагджээ. Тодруулбал, Япон найруулагчийн 1990-ээд онд хийж байсан "Холокост" буюу фашистууд еврейчүүдийг олноор нь устгасан үйл явдлыг талаар хошигносон бичлэг олон нийтэд цацагдсан байна.

Үүнийх нь төлөө түүнийг нээлтийн ажиллагаа болохоос нэг хоногийн өмнө ажлаас нь чөлөөлсөн бөгөөд "Токио 2020" олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото "Түүхийн гашуун үйл явдлыг гуйвуулсан явдал" гэж мэдэгджээ.

Тэгвэл найруулагч Кентаро Кобаяаши уг үйлдлийнхээ хариуд "Зугаа цэнгэл нь хүмүүст таагүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Би өмнө нь тэнэг үг хэллэг хэлж, үйлдэл гаргаснаас ойлгож байна. Үүндээ би маш их харамсаж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

АНУ-ын ТБНД-ын орлогч Монгол Улсад айлчилна
АНУ-ын ТБНД-ын орлогч Монгол Улсад айлчилна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.