Урин дулаан цаг ирж, иргэд гол ус бараадах нь ихэсч байна. Ингэхдээ хоромхон зуур сонор сэрэмж алдсаны улмаас бага насны хүүхдүүд гол усанд живж амиа алдах хэрэг гарч байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас 10 настай нэг хүүхэд нь голд живжээ. Аврах ангийнхан осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.