Үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Төв талбайд суулт зарлаж байсан эрүүл мэндийн ажилчдын төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр 17.00 цагт болох гурван талт хэлэлцээрт оролцсон. Улмаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд үйлдвэрчний эвлэлээс тавьж буй саналыг хүлээн авч, эмч ажилчдын цалинг 2 дахин нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Тодруулбал, шийдвэр гарах хүртэл ЭМЯ уг саналыг анхаарч, хамтран ажиллахаар болсон байна.