Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Даваажамц: Яамнаас хандивласан 5 сая төгрөгөөр хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авч өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 34 дэх өдрөө гүйж байна. Түүний хувьд өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Улаанбаатарт ирсэн. Монголын зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж буй үйлдэлд талархан Батлан хамгаалах яам Э.Даваажамцад таван сая төгрөгний хандив өгчээ. Тэрбээр таван сая төгрөгийн хандиваар хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авч өгөхөөр болсон аж.

Э.Даваажамц “Надад өгч буй мөнгөн хандивийг нэг хүүхдийн амьсгалын аппарат авахад өвч өгөхөөр шийдэж байгаа юм. Нийгмийнхээ сайн сайхны төлөө хийж чадах зүйл минь энэ юм. Дорнод аймаг хүртэл гүйж дууссаны дараа эргэж ирээд өөрийн биеэр аппарат авч, хүлээлгэн өгөх болно. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, мянга мянган зүрх цохилж байгаасай гэж хүсэж байна” гэлээ. Түүний хувьд Монгол улсын баруун хязгаар Ховд хотоос зүүн хязгаар болох Дорнод аймаг хүртэл 2100 км зайд гүйхээр зургадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан билээ.

Гуравдугаар эмнэлгийнхэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмжээ
Гуравдугаар эмнэлгийнхэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмжээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.