Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт 10 настай охин сураггүй алга болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн оршин суух хаягтай 10 настай эмэгтэй А нь өчигдөр /2021.06.23/ 18:00 цагийн орчимд гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн хамтран охиныг эрэн хайх ажиллагааг шөнийн 02:00 цагаас эхлэн зохион байгуулж байгаа аж.

Түүнчлэн Увс аймгийн Ховд суманд 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Уг иргэн нь зургадугаар сарын 14-нд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа ба тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн явганаар болон автомашинаар самналт хийж байгаа боловч үр дүнд хүрээгүй хэвээр байгаа аж.

Тэмээн хяруулыг Өвөр Монголд гаршуулан үржүүлж байна
Тэмээн хяруулыг Өвөр Монголд гаршуулан үржүүлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд