Баяннуур хотын Үюуань шяний Дэнжтэй сууринд байрлах Мэнняо фермд 3000 гаруй тэмээн хяруулыг тэжээн үржүүлж байна.
Тэмээн хяруул голдуу Африк тивээр нутагладаг байсан бол өдгөө Өвөр Монголын элсэрхэг хөрстэй бүс нутагт үржүүлэх бүрэн боломжтой болсон бөгөөд мэргэжлийн ферм байгуулан тэмээн хяруулын мах, арьсан эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тэмээн хяруул маш хурдан бөгөөд 65-90км/ц хүртэл хурдлах чадвартай, дунджаар 50-70 насалдаг. Эрэгчин тэмээн хяруул 2.8м-ээс дээш өндөртэй, 150 кг орчим жинтэй байдаг байна. Эмэгчин тэмээн хяруул эрэгчин тэмээн хяруулаас бага зэрэг жижиг биетэй бөгөөд жилд 40-өөс дээш өндөг гаргадаг. Тэмээн хяруулын өндөг дэлхийн хамгийн том өндөгт тооцогддог ба 1.4-1.8 кг жинтэй. Мөн сүүлийн жилүүдэд тэмээн хяруулын өндөгнөөс гаргаж авсан эсрэг бие анагаахын салбарынхны анхаарлыг татаад байгаа аж.
Тэмээн хяруулын мах нь шүүслэг зөөлөн, үхэр, тахиа, гахайн махтай харьцуулахад илчлэг, өөх тос багатай, төмрийн агууламж өндөр гэдэг нь судалгаагаар батлагдсан байна. Тэмээн хяруулын боловсруулсан арьс нь зөөлөн, удаан эдэлгээтэй бөгөөд цүнх, түрийвч, арьсан бүс гэх мэт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хийдэг аж.
Тэмээн хяруулыг Өвөр Монголд гаршуулан үржүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.