Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самранд яваад сураггүй алга болсон 35 настай залуугийн цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг мөн өдрийн 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.

ӨБХ: Эмч, багш нарын цалинг нэмэхийг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ
ӨБХ: Эмч, багш нарын цалинг нэмэхийг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.