Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тог, цахилгаан, дулааны хөнгөлөлт, хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгох эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцэхээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Цар тахлын хүнд үед Засгийн газар иргэд ААН-үүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан, дулаан, хогны мөнгийг тэглэж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ингэхдээ уг халамжийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин долдугаар сарын 1-нээс уг халамжуудыг зогсооно гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ.

Тэгвэл уг халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэхээр болсон гэж Засгийн газраас мэдээллээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Ковидын нөхцөл байдлыг үнэлж, таван төрлийн халамжийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Тодруулбал, төсвийн тодотгол хийж үргэлжлүүлэх эсэхийг хөндөнө гэдгээ Ерөнхий сайд хэлсэн" гэлээ.

Иргэд, ААН-үүдэд үзүүлсэн хөнгөлөлт, дэмжлэгийн тухайд,

  1. Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг болгох,
  2. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна,
  3. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг татвараас чөлөөлөх,
  4. 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх,
  5. 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх,
  6. Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулахыг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм.
Засгийн газар: Шатахууны үнэ ӨСӨХГҮЙ
Засгийн газар: Шатахууны үнэ ӨСӨХГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.