Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар: Шатахууны үнэ ӨСӨХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Шатахууны үнийг маргаашаас эхлэн үе шаттайгаар 600 төгрөг хүртэл нэмэхээ шатахуун үйлдвэрлэгч компаниудын зүгээс УУХҮЯ-нд мэдэгдсэн. Тиймээс уг асуудлаар Засгийн газар яаралтай хуралдан, үйлдвэрлэгч компаниудтай үнээ нэмэхгүй байхаар тохиролцож шийдвэрт хүрсэн байна. Уг шийдвэрийн талаар Засгийн газраас мэдээлэл өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Шатахууны үнийг нэмэхгүй гэдгийг мэдэгдэж байна" гэсэн юм.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т холбогдох компани, холбоодын зүгээс бензины үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн. Олон нийтийн сүлжээнд тараад буй 600 хүртэл төгрөгөөр үнэ нэмэгдэх асуудал байхгүй.

Нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор А92 бензины нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өмнө нь А92 бензин 28 орчин мянган тн нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй явж байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд А92 авто бензин 1450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Хэрвээ шатахууны үнийг нэмэх юм бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна" гэв.

Шатахууны үнийн асуудлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулна
Шатахууны үнийн асуудлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.