Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа явж өндөрлөлөө. СЕХ-ноос эцсийн дүнгийн тогтоол гарсан байна. Маш их хэмжээний мөнгө тараалт явлаа. Манай сонгуулийн штаб дээр олон баримтууд ирсэн. Би баримт, нотолгоогүй зүйл яриагүй. Энэ тал дээр АН-аас хяналт шалгалтын ажил хийнэ. СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч У.Хүрэлсүхэд нэг зүйлийг чухалчлан захья. Та Монголын ард түмэнд хэлсэн амлалтаа бүү мартаарай. Миний илэрхийлж байсан үгс бол Монголын ард түмний үгс байсан юм шүү. Таныг амлалтандаа хүрч чадна гэдэгт итгэж байна. Танд саналаа өгсөн олон хүний итгэл найдварыг алдахгүй гэдэгт тань найдаж байна. Намайг дэмжсэн нийт иргэддээ гүн талархал илэрхийлж сайн сайхныг хүсье" гэв.