Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден коронавирусний гарал үүслийг шалгана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “COVID-19” хэрхэн үүссэнийг шалгахыг тагнуулын байгууллагууддаа үүрэг болгожээ. “Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад вирусний гарал үүслийг тогтоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, 90 хоногийн дотор өөрт тайлагнахыг үүрэг болголоо” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

“COVID-19” халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн юм. Түүнээс хойш дэлхий даяар 168 сая гаруй хүн халдвар авч, 3.5 сая хүн нас баржээ. Эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19”-ийн эхний тохиолдлуудыг Ухань хотын далайн бүтээгдэхүүний захтай холбож байгаагаас гадна судлаачид вирусийг анх амьтнаас хүнд дамжсан хэмээн үзэж байна.

Гэвч саяхнаас АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд вирус Хятадын лабораториос тархсан байх магадлалтай гэх мэдээлэл гарах болжээ. Харин Бээжингийн зүгээс ийм мэдээллийг зэмлэн буруушаагаад, эсрэгээрээ АНУ-ын лабораториос үүдэлтэй байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

ЧУУЛГАН: НД-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
ЧУУЛГАН: НД-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.