Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт хүүхдийн асрамжийн төвийн багшаас халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

  Дархан-Уул аймагт өнөөдөр /2021.04.27/ 40 хүнээс халдвар илэрснээр тус аймгийн хэмжээнд батлагдсан  тохиолдол 541 боллоо.

  Covid-19-ийн шинж тэмдэг илэрч өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандсан гурван иргэнээс халдвар бүртгэгджээ. Үүний нэг нь тус аймаг дахь “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн багш аж. Иймээс тус төвийн багш, ажилтан, хүүхдүүдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

  Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: 

“Эмчлэн тусгаарлах байранд 250 иргэн байгаа аж. Харин ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлын 163 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дөрөв нь жирэмсэн эх байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд 1960 хүнийг Covid-19 эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд нь хамруулсан. Эх уурхай нь тодорхойгүй байсан голомтуудыг тогтоон ажиллаж байна. Халдвар авсан болон ойрын хавьтлын иргэд асуумжаа бүрэн гаргаж өгөхгүй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл үүсгэж байна” гэлээ.

Энэтхэг гэртээ амны хаалт зүүхийг иргэддээ зөвлөжээ
Энэтхэг гэртээ амны хаалт зүүхийг иргэддээ зөвлөжээ
 
АГААРЫН ЧАНАР: Баянхошуу орчмын агаар БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Баянхошуу орчмын агаар БОХИРДОЛТОЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.