Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймагт өдөрт 800-1000 PCR шинжилгээ хийх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

   Орхон аймаг Вируслогийн лабораторийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлж Нийгмийн эрүүл мэндийн төвд вируслогийн лабораторийг шинээр байгууллаа. Тус лабораторийн тоног төхөөрөмж, лабораторийн байрны засвар, тохижилтод орон нутгийн төсвөөс 354 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү аймгийн хэмжээнд өдөрт хийх ПГУ шинжилгээний тоо 4-5 дахин нэмэгдсэн төдийгүй бүс нутгийн түвшинд тандалт судалгаа хийх нөхцөл бололцоог бүрдүүллээ. Аймгийн хэмжээнд коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд ПГУ шинжилгээг 8071 хүнд хийж 314 тохиолдол илрүүлсэн үр дүнтэй ажиллаж байна.

Олимпын виртуаль цуврал тэмцээн зохион байгуулагдана
Олимпын виртуаль цуврал тэмцээн зохион байгуулагдана
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна