Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрүүл мэндийн салбарын ажилчдыг хувийн машинаараа хөдөлгөөнд оролцуулах хүсэлтийг УОК-т хүргүүлсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Хөл хорионы үед эрүүл мэндийн салбарынхан хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдүүлэх хүсэлтээ УОК болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн тухай ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Хатуу хөл хорионы үеэр өнөөдрөөс автомашинуудыг QR кодоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаатай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл гарч байгаа талаар гомдол маш их ирж байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс энэ асуудлыг хэд хоногийн өмнөөс УОК болон холбогдох байгууллагуудад холбогдох дүрэм, журмыг сануулсан.

Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарынхныг хувийн машинаараа хөдөлгөөнд оролцуулах тухай саналаа холбогдох байгууллагуудад өгөөд байгаа.

Нөгөө талаар, Эрүүл мэндийн яамны ажилчдыг өөрсдөө хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцож байгаа мэт ташаа мэдээлэл гараад байна.

Гэвч бодит байдал дээр хатуу хөл хорионы энэ үед ЭМ-ийн сайдын автомашин хүртэл цагийн хязгаарлалтаар зорчиж байгаа гэдгийг хэлье. Мөн Эрүүл мэндийн дэд сайд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын автомашин дээр ч хөл хорионы үед зорчих QR код гараагүй байгаа.

11:00 цагийн мэдээ дамжуулдаг ажилтнууд ч өнөөдөр алхаад ажилдаа ирсэн тул зөвөөр ойлгохыг хүсье.

УОК болон бусад холбогдох байгууллагууд хөл хорионы үеэр эрүүл мэндийн салбарын ажилчдыг хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцуулах боломж, нөхцөлөөр ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн ажилчдыг автомашинаараа зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох газруудад албан бичиг хүргүүлж байгаа тул та бүхэн асуудалд хүлээцтэй хандаж, зөвөөр ойлгохыг хүсье.

Бид замын хөдөлгөөнд оролцох цагийн хязгаар болон эмнэлгийн ажилчдыг хувийн автомашинаараа зорчих нөхцөл бололцоог хангах тал дээр хүсэлтүүдийг тавьсаар байгаа" гэсэн юм.

"Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж надад лав огт дэмжлэг үзүүлж байгаагүй"
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.