UFC-д тоглож байгаа тамирчдыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тусалж дэмждэг гэх мэдээллийг Зоригт буюу Зорки олон нийтэд түгээсэн тэгвэл үүнд нь Монголоос анх удаа UFC-д тулалдаж буй Д.Батгэрэл залруулга хийжээ. Тэрбээр өчигдөр өглөө тулалдаж өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж аваад байгаа юм.
Тэрбээр, "Залруулга: UFC261-г Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбар хийхдээ буруу ойлголт олон нийтэд түгээсэн байна. Миний UFC-д тулалдаж байгаа маань Зоригт (Зорки) -д ямар ч хамаа байхгүй. Зоригтын хүч хөдөлмөр их орсон зүйл ОГТ байхгүй!
Мөн Ерөнхийлөгч асан тамирчдын зардал болон бусад дэмжлэг үзүүлж байсан нь надад бол ОГТ хамааралгүй зүйл юм шүү!" гэжээ