Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д Ази гаралтай цагдаа нар энгийн хувцастай эргүүлд гарна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

АНУ-ын Нью-Йорк хотод Ази-Америк гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах хэрэг нэмэгдэх болсонтой холбогдуулан Ази гаралтай цагдаагийн ажилтнуудын багийг эргүүлд гаргахаар төлөвлөжээ.

“Үзэн ядалтаас үүдсэн гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлэх, ийм хэргийн гаралтыг бууруулахын тулд энгийн хувцастай цагдаагийн ажилтнуудыг олон нийтийн газруудад ажиллуулна” гэж Нью-Йоркийн Цагдаагийн газрын комиссар Дермот Шеа мэдэгдсэн байна.

“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш Нью-Йоркт азиудын эсрэг үйлдэх гэмт хэргийн тоо ихээхэн өссөнийг Цагдаагийн газрын статистик мэдээлэл харуулжээ. Шинэ коронавирус Хятад улсад анх илэрсэн нь Ази гаралтай америкчуудыг шалтгаангүйгээр буруутгахад нөлөөлсөн бололтой гэж цагдаагийн ажилтнууд мэдээлжээ.

Тодруулбал, 2020 онд Нью-Йоркийн Цагдаагийн газарт үзэн ядалтаас үүдэн азиудын эсрэг үйлдсэн 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2019 оныхоос өсжээ. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 25-ны хооронд 28 ийм хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 21-ээр өссөн үзүүлэлт болжээ.  

Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.