Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Австралийн Элчин сайдтай уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг хүлээн авч уулзлаа. Найрамдалт сайхан харилцаатай хоёр улс ойрын хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулж, Өргөтгөсөн түншлэлийн харилцаагаа цаасан дээр буулган тунхаглах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд Дэвид Мэтью Восен баяр хүргэж амжилт хүсэв. Австрали Улс бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улс ч адил байр суурь баримталдаг гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар  хөдөө аж ахуй, уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, цахим засаглал, авлигын индексийг бууруулах зэргээр хамтран ажиллах, өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Гольфчин Т.Вудс автомашины осолд оржээ
Гольфчин Т.Вудс автомашины осолд оржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.