Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэдийн 71.8 хувь нь эдгэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд
Caption

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн.

  • Үүнээс 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна. 
  • Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн.

Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн" гэлээ.

ЭМЯ: 55 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: 55 хүнээс халдвар илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.