Засгийн газраас "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийж байна. Өчигдөр /2021.02.21/ улсын хэмжээнд 36,903 хүний сорьцод шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 2,693 боллоо. Өчигдөр 42 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,933 болж, нийт тохиолдлын 71.8 хувь нь эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 745 хүн эмчилгээнд байна. Үүнээс биеийн байдал,
- Маш хүнд-2
- Хүнд-6
- Хүндэвтэр-80
- Хөнгөн-635 хүн байгаа юм.