Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан: Баасан гараг бүр архи, согтууруулах ундаа борлуулах, үйлчлэхийг хоригложээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд
Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2020.02.21) хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: 

  • Өнөөдрөөс эхлэн хязгаарласнаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжилнэ. Кино театр, тоглоомын төв, караоке, баар, нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарласан хэвээрээ байна. 
  • Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөнийг өнөөдрөөс /2021.02.22/ нээнэ. 
  • Улаанбаатар хотоос ирэх иргэдийг www.smartdarkhan.com цахим хуудсаар хоёрдугаар сарын 23-ныг хүртэл бүртгэнэ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дараа иргэдээ хүлээн авна. 
  • Секц, дугуйлан хэвийн ажиллана. Насанд хүрээгүй хүүхэд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй, секц, дугуйланд хамрагдах боломжтой. 
  • Долоо хоног бүрийн Баасан гарагт архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хоригложээ.
  • Дарханаас өөр аймаг хот руу явах иргэдийг хоёрдугаар сарын 21,22-ны өдөр бүртгээд 23-нд явуулна. Явсан иргэд 30 хоног буцаж ирэх боломжгүй" гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.

 

И-Баримтын сугалааны хонжворын дүнг өөрчиллөө
И-Баримтын сугалааны хонжворын дүнг өөрчиллөө
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.