Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И-Баримтын сугалааны хонжворын дүнг өөрчиллөө

Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнөөдөр и-баримтын сугалаа явагдаж, 25.7 сая баримт бүртгэгдсэн ч 30 сая төгрөгийн эзэн тодорсонгүй. Энэ удаад 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалтын баримтууд хамрагдсан юм.

Шууд нэвтрүүлгийн үеэр Сангийн сайдын тушаалаар сугалааны хонжворын дүнд орсон өөрчлөлтүүдийг танилцууллаа. Энэ нь,

3 орон /сүүлээсээ/ таарвал 30 мянган төгрөг,
4 орон таарвал 100 мянган төгрөг,
5 орон таарвал 500 мянган төгрөг,
6 орон таарвал 1.5 сая төгрөг,
7 орон таарвал 3 сая төгрөг,
8 орон таарвал 20 сая төгрөг болж өөрчлөгдөх бөгөөд ирэх сараас үүнийг баримтлах аж. 

Хэрвээ өнөөдрийнх шиг супер шагналын эзэн тодроогүй бол дараа сарын урамшуулалд 10 сая төгрөг нэмэгдүүлэх юм байна. Гэхдээ нэмэгдэх дүнг улирал дамжуулахгүй байхаар болжээ. Өөрөөр хэлбэл, супер шагналын дүн хамгийн дээд тал нь 40 сая төгрөг хүрэх боломжтой гэсэн үг юм.

1.5 сая төгрөгөөс дээш дүнгээр сугалаанд хожсон бол 90 хоногийн хугацаанд татварын албанд өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд энэ хугацаанд ирээгүй тохиолдолд урамшууллыг олгохгүй гэжээ. 

"Монос Хүнс" 408.8 саяын ногдол ашиг тараана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.