Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар, COVID-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, "Нэг хаалга-нэг шинжилгээ", вакцинжуулалт, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар, Улаанбаатарт халдварын батлагдсан тохиолдол 1513 болсон бол, Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 2351 болжээ. Өчигдөр 29 хүн эмчлэгдэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт 58 хүнээс халдвар илэрсэн бол энэ сарын 11-13-нд хийсэн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 11 хүнээс халдвар илэрлээ. 

Хүнсний бөөний төвүүд нээгдэх ч иргэд үйлчлүүлэхгүй
Хүнсний бөөний төвүүд нээгдэх ч иргэд үйлчлүүлэхгүй
 
Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.