Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үүрэг гүйцэтгэж буй ажилтан, алба хаагчдад зориулан нийслэл дэх нийтийн бие засах газруудыг нээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас Цагдаагийн Ерөнхий газар болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын нийтийн бие засах газруудыг хөл хорионы хугацаанд нээж үнэ төлбөргүй ажиллуулах чиглэлийг өчигдөр хүргүүлжээ. 

2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулан хяналт тавин ажиллаж байна.

Тиймээс эдгээр ажилтан албан хаагчдад зориулж хотын нийтийн бие засах газрыг нээн үнэ төлбөргүй ажиллуулж байна гэж НЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээллээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.