Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд
Caption

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэхээр байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдал: 

  • Энэ сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Энэ сарын 14-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр,
  • Энэ сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Энэ сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Мөн энэ сарын 15, 16-нд Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Түүнчлэн нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Битүүний өдөр 48 мянган иргэн PCR шинжилгээ өгчээ
Битүүний өдөр 48 мянган иргэн PCR шинжилгээ өгчээ
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.