Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 52 секунд

БНХАУ-ын Засгийн газар цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа Хятадад суралцдаг гадаад оюутныг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулна хэмээн тус улсын ГХЯ-наас энэ сарын 19-нд албан ёсоор мэдэгджээ.

Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд Хятад руу буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаарх хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандаж, мөн дээрх хариуг авсан байна. БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэсэн болно.

Энэ ташрамд мэдэгдэхэд, БНХАУ-ын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргасан бөгөөд 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид коронавируст цар тахлын дотоодын халдвар олноор бүртгэгдэж байгаагаас гадна, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэж, удахгүй Хятадын Хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлжээ.

С.Чинзориг: А.Ариунзаяа сайд фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй
С.Чинзориг: А.Ариунзаяа сайд фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.