Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: А.Ариунзаяа сайд фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын ээлжит намрын чуулганы хуралдаан болж байна. Хурлаар шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа хатуухан үг хэлээгүй. Залуу хүн сураг гээд нэлээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажил, орлоготой болгох асар олон ажил бий. 150 мянган ажлын байр бий болгох, ядуурлыг хоёр дахин бууруулах гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Энэ рүүгээ одоо ормоор байна. Бодит ажил руугаа ормоор байна. Зургаан сар би таныг ажиглалаа. Төрийн албан хаагчдыг халж, солино гээд бужигнуулаад байдгаа болимоор байна. Энэнээс өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл цаашдаа хатуу шаардлага тавина. Хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавина гэдгийг хатуу анхаарч ажилламаар байна" гэлээ.

Казахстан 2031 гэхэд латин үсэгт шилжинэ
Казахстан 2031 гэхэд латин үсэгт шилжинэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд