Монгол Улсын бизнес, хувийн хэвшлийн шилдгүүдийг тодруулдаг “Entrepreneur-2025” арга хэмжээнээс “Номин Холдинг” ХХК нь “Оны шилдэг аж ахуйн нэгж” байгууллагаар шалгарлаа.
“Номин Холдинг” ХХК нь 2025 онд улсын төсөвт 148.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, дотоод гадаадын 10,000 гаруй түнш, харилцагчтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол Улсын импортын зах зээлийн 4.3 хувийг бүрдүүллээ. Давхардсан тоогоор 33 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилж, идэвхтэй бизнесийн үйл ажиллагааны үр дүнд борлуулалтын орлого 20 хувь, татварын төлбөр 15 хувиар тус тус өсжээ.
Тус компани 2025 онд технологийн 40 систем, 84 модулийг амжилттай нэвтрүүлж, 1.5 сая Loyalty гишүүн, 380,000 м² үйлчилгээний талбай, 250,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, 8,000 гаруй ханган нийлүүлэгчтэйгээр, үйл ажиллагаагаа тасралтгүй өрөгжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн хөгжилд чиглэсэн бодлогын хүрээнд Архангай аймагт 1,219м2, Баянхонгор аймагт нийт 3,569 м² талбайтай агуулах салбаруудыг шинээр нээж, охин компани “Номин Юнайтед” ХХК-аар дамжуулан 19 салбарт санхүүгийн хүртээмжийг тэлэн, хэрэгчлэгч нартаа илүү ойртлоо. Мөн 2025 онд нисэх хүчний салбарт шинээр бизнес эхлүүлж, АНУ-ын ROBINSON, Канадын BELL, Германы AUTOGYRO брэндийн нисдэг тэрэгний албан ёсны борлуулагчаар ажиллан, олон улсын нислэг, онцгой байдлын үйлчилгээ, нисгэгчийн сургалтын цогц шийдлийг Монгол Улсад нэвтрүүлсэн нь онцлох амжилт болж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 60 хувийн ногоон байгууламжтай, 492 айлын, 55,000 м² үйлчилгээний талбайтай “Silk Road” төслийг хэрэгжүүлж, орчин үеийн, тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсролын яамтай хамтран Төв аймгийн Батсүмбэр суманд 75 хүүхдийн сургууль шинээр байгуулж, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран 100 хүүхдэд боловсрол, хөгжлийн дэмжлэг үзүүлж компанийн нийгэмд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүллээ. “Номин Холдинг” ХХК нь тогтвортой хөгжил, инновац, нийгмийн хариуцлагыг бизнесийнхээ үндсэн чиглэл болгон, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!