Лифтний засвар үйлчилгээний Монголын хамгийн том баг...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 57 секунд

-Сайн байна уу?. Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Номин Лифт салбарын анх байгуулагдаж байсан үеийг одоотой харьцуулвал хэр өөрчлөлтүүд гарсан байна вэ?

-Баярлалаа. Юуны түрүүнд хамт олныхоо өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Манай Номин Лифт салбар 2004 оны 5 сард нэг механик инженер, нэг электроник инженер, нэг хэсгийн ахлах гэсэн 3 инженертэйгээр лифт, урсдаг шатны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан.Одоогийн байдлаар манайх 110 орчим хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсад нийтдээ 950 гаруй лифт, урсдаг шат, кран өргөхийн чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг импортлон оруулж иржээ.

Мөн өнгөрсөн 22 жилийн хугацаанд манай хамт олноос магистр, доктор зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй 20 гаруй инженерүүд төрөн гарсан байна.

-Номин Лифт салбарын хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай компани 2004 оноос лифтний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 2005 оноос Shanghai Mitsubishi elevator компанитай албан ёсны дистрибьютер гэрээ байгуулснаас хойш 21 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Shanghai Mitsubishi elevator компанийн хувьд Ази тивдээ сүүлийн 20 жилд тэргүүлэгчээр, олон улсын хэмжээнд эхний 5 байранд ордог шилдэг компани юм. БНХАУ-ын лифтний олон арван компаниас цор ганц улсын үйлдвэр бөгөөд Японы Mitsubishi компанитай хамтарсан үйлдвэр юм. Тус компани нь лифтний үйлдвэрлэлд олон арван шинэлэг технологийг нэвтрүүлсэн бөгөөд тэдгээрээс 3 амжилт нь гиннесийн номонд бүртгэгдсэн байдаг. Shanghai Mitsubishi Elevator компани жилд 100 мянга орчим лифт, урсдаг шат үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэх хугацаа 70-90 хоног байдаг. Мэдээж хэрэг бүтээгдэхүүний чанар, хийцийн хувьд онцгой байдаг нь өндөр үнэтэй байдагт нөлөөлдөг байх. Иймээс бид зах зээлээ мэдэрч БНХАУ-ын Delfar компанитай сүүлийн 11 жилийн турш хамтран ажиллаж байна. Манайд хэрэгжиж буй төслийн хугацаа санхүүгийн байдлаас хамаарч бид дээрх компаниудтай хамтран ажилласнаар Монгол улсын зах зээлд тодорхой байр суурь эзэлж амжилтанд хүрлээ.

-Хамтран ажилласан томоохон төслүүдээсээ дурдвал?

-22 жилийн хугацаанд бид NCD Групийн Ривер Гарден, Гарден Сити, Өнөр Хороолол, Шангрила зочид буудал, Хүннү 2222 хотхон, Сансар Гарден, Хурд Групп, Седар Сити хотхон, Нийслэл худалдааны төв, Содон хороолол, Богд Вилла, Хүннү Зайсан, Силк Рөүд гэх төслүүдтэй хамтран ажилласан байна. Мөн УИД-ийн дахин сэргээх бүтээн байгуулалтад манай хамт олон оролцсон. Зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй орон нутагт ч бид ажилладаг. Жишээ нь: Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Ховд, Увс аймаг гэх мэт орон нутгийн бүтээн байгуулалтад оролцож байна. Мөн угсралтын дараах засвар үйлчилгээ болон сэлбэг тоног төхөөрөмж нийлүүлж бүрэн бүтэн хариуцаж сар болгон тогтмол үзлэг оношилгоо хийж ажилладаг.

-Дэлхийн томоохон байгууллагуудтай албан ёсны эрхтэйгээр хамтран ажиллахад эксклюсив гэрээ заавал хийдэг үү эсвэл Монголын талаас ямар нэгэн шаардлага хангах ёстой байдаг уу?

-Манай компани Европ болон Японы олон улсад нэрд гарсан томоохон компаниудтай хамтран ажиллах хүсэлт тавьж, судалгаа хийсэн боловч манай улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийн хэмжээнээс болж бидэнд онцгой эрх өгөхөөс татгалзсан юм. Иймд бид тухайн компанийн бүс болон мужийг хариуцсан салбар компанитай хамтран ажиллах боломж л олддог. Иймээс онцгой эрхийг шууд авах боломж хязгаарлагдмал байдаг.

-Бусад лифтний компаниудаас Номин лифтний ялгарах онцлог нь юу юм бэ?

-Бид өөрсдийн угсарч суурилуулсан лифт, урсдаг шатны хувьд 3-5 жилийн хугацаанд үйлдвэрлэгч компаниас мэргэжилтэн урьж хамтарсан үзлэг шалгалт хийж тухайн лифтний аюулгүй ажиллагаа, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ, солих эд ангиудыг нарийвчлан тогтоож акт үйлддэг. Мөн техникийн үзлэгийн дүгнэлтээс үндэслэн түргэн элэгдэлтэй сэлбэг болон зайлшгүй засах шаардлагтай сэлбэгийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь лифт урсдаг шатанд тохиолдох эвдрэл гэмтлийг шуурхай засварлахад онцгой үр дүн өгдөг. Өөрсдийн инженер техникийн ажилчдыг хагас жил тутамд мэргэжлийн сургалтанд хамруулдаг. Бид үйлдвэрлэгч байгуулагатай байнгын тогтмол харилцаа тогтоож техникийн онлайн тусламжийг хүссэн цагтаа авч байгаа нь лифт урсдаг шатанд тохиолддог гэмтэл зогсолтыг арилгахад чухал нөлөө үзүүлж байна. Монголын зах зээл дээр импортоор ирж байгаа лифтний бараг 95 орчим хувь нь БНХАУ-аас орж ирж байгаа. Лифтний хаалга нь өөрөө өдөрт хэдэн зуун удаа онгойдог, шат нь өдөрт хэдэн мянган удаа эргэдэг. Тэрийг байнгын тогтмол сервис үйлчилгээгээр хангана гэдэг хамгийн чухал зүйл юм. Манай компанийн хувьд Монголд эхний 5 дугаарт орох хэмжээний том засвар үйлчилгээ хийдэг багтай төдийгүй 17 хүн зөвхөн сервис үйлчилгээ хариуцаж явдаг нь бидний хамгийн том давуу талуудын нэг юм.

-Номин Холдинг компанийн 30 жилийн ойгоор болон өнгөрсөн 2025 онд “Номин Лифт” салбар шилдэг хамт олноор шалгарч байсан. Энэхүү шагналыг авахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэж та харж байна вэ?

-Маш олон салбар компаниуд дундаас шилдгийн шилдэг компаниар шалгарч байсандаа бид их баяртай байсан. 2022 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал дуусаж байсан үе. Тухайн үед манай компанийн хувьд орон тооны цомхотгол хийгээгүй яг багаараа ажиллаж байсан. Зарим үед барилга дээрээ 14 хоног ч байрлан ажиллаж байсан үе бидэнд бий. Баг хамт олон тогтвор суурьшилтай ажиллах, багаараа гүйцэтгэсэн ажлын үр дүн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн.

-Танай компанийн дараагийн жилүүдэд төлөвлөж байгаа томоохон ажлууд юу вэ. Мөн Номин лифт салбарын алсын харааг та бас хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улсад 45-50 давхрууд эхнээсээ баригдаж эхэлж байна. Манай компанийн хувьд томоохон төслүүдтэй цаашид хамтарч ажиллаад зогсохгүй Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн гол асуудал болох зогсоолын төслүүдэд оролцоно гэж төлөвлөж байна.

-Борлуулалтын дараах үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

-Манай компанийн хувьд 50 засвар үйлчилгээний ажилтантай. Тэдгээр нь хотын бүсчлэлээр хуваагдан ажилладаг. Номин дуудлагын төвийн 1800-2888 дугаараар 24 цагийн дуудлага авдаг. Хотын түгжрэлээс хамаараад нэг дуудлага дээр 2-3 цагийн дотор очно. Гэхдээ нэг буруу ойлголт байдаг. Лифт дотор хүн гацсан үед дуудлага өгөх нь өрөөсгөл ойлголт. Лифт дотор хүн гацах юм бол заавал тухайн обьектын лифтчин болон ашиглалт хариуцсан механикч хүн аюулгүй байдлыг хангаад, хүнээ гаргаад өөрийн хэмжээнд арга хэмжээ аваад болохгүй бол дуудлагын төвд хандах ёстой байдаг. Хүмүүс лифтний хаалгыг зүгээр энгийн хаалга гэж боддог. Гэтэл лифт гацаж байгаа тохиолдлын бараг 90% нь хаалганаас нь болж байдаг. Орчин үеийн лифтнүүд хаалга бүрэн хаагдаагүй эрсдэлтэй, аюултай нөхцөл байдалд ороход шууд автоматаар зогсчихдог. Жишээ нь лифт ажиллаж байгаа үед хүнээр онгойлговол шууд аюул гээд зогсоно гэсэн үг. Энэ болгоныг манайхан мэдэхгүй байгаа. Лифтны зөв зохистой хэрэглээний талаар мэдлэг мэдээлэл дутмаг байх нь аргагүй л дээ. Бид лифт ашиглаад 40 жил ч болоогүй байна шүү дээ. Мөн жил болгон лифт дээр магадлагаа хийлгэж байгаа. Манайх 650 гаруй лифт урсдаг шатан дээр ажилладаг байлаа гэхэд 100-120 гаруй компанид танай магадлагаа ирэх сард дуусч байна гээд хүсэлт өгнө. Тэдгээр компаниуд манайхаар ч шалгуулж болно эсвэл өөр газраар хийлгэж болдог. Гэхдээ засвар үйлчилгээ, засч шинэчлэх ажлуудаа ихэвчлэн манайхаар хийлгүүлдэг.

-Лифтний салбар өөрөө 40 жил ч хүрээгүй гэж та сая дурдлаа. Хүний нөөц боловсон хүчний чадавхиа хэрхэн сайжруулж анхаардаг вэ?

-Манай компанийн хувьд Shanghai Mutsubishi, Schindler Elevator, Delfar Elevator зэрэг дэлхийн томоохон компаниудад 20 жилийн хугацаанд 40 гаруй ажилтнуудаа сургасан байна. Яг өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүсээс 20 хүн ажиллаж байна. Манай хамт олон Монгол улсад лифтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг гэдэгт би итгэлтэй байна. Мэргэжлийн инженер, мэргэшсэн инженер, доктор инженерүүд бий. Манай хамт олны 70-80% нь 5-с дээш жил ажилласан болохоор туршлагатай чадварлаг хамт олон. Мөн зөвхөн лифт гэлтгүй сэрээт өргөгч, барилгын цамхагт кран, гүүрэн кран, подъём гэх мэт өргөн тээвэрлэх машин механизмийн салбарт өргөн хүрээгээр ажиллаж байгаа нь бидний арга чадвар туршлага нэмэгдэхэд ихээхэн түлхэц болж байна.

-Өндөр эрсдэлтэй салбар гэдэг утгаараа эрсдэлээс хэрхэн сэргийлж, арга хэмжээ авдаг вэ?

Барилгын салбарт тэр тусмаа өндөрт ажиллаж байгаа ажилтдын хувьд өглөө болгон өндрийн бүсийг шалгах, бүх аюулгүй байдлын хэрэгслүүдээ шалгахгүй бол бид нар бүрэн ашиглалтанд ороогүй барилга, байшин дээр ажиллаж байгаа учир өндөр эрсдэлтэй. Бид ХАБЭА хүрээнд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байгаа нь 20 жилийн хугацаанд ямар нэгэн осол эндэгдлээс хол байж чадсан нь маш том амжилт бөгөөд энэ нь манай ажилтдын өөрсдөө болон бусдыг хүндэтгэх нөхдөө хамгаалах гэсэн хариуцлагатай ухамсарын хэмжүүр болж байгаа юм.

Буйр нуурт живсэн машиныг татан гаргажээ
Буйр нуурт живсэн машиныг татан гаргажээ
 
АНУ-д 100 хувь тэтгэлгээр сурч байхдаа бэлгийн хүчирхийлэлд холбогдсон Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо
АНУ-д 100 хувь тэтгэлгээр сурч байхдаа бэлгийн хүчирхийлэлд холбогдсон Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!