Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали Номхон далайг туулан ирсэн тагтааг хязгаарлалтын журам зөрчсөн гэж устгана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 59 секунд

АНУ-аас Номхон далайг туулан ирсэн нэгэн тагтааг Австралийн хязгаарлалтын хатуу дүрэм журмыг зөрчсөн хэмээн үзэж устгахаар болжээ.

Уг тагтааг АНУ-ын Орегон муж улсад өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр болсон тэмцээний үеэр алга болсон шувуу гэж үзэж байгаа бөгөөд түүнээс хоёр сая орчмын дараа Австралийн Мельбурн хотоос олдсон байна.

Харин холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Жо нэртэй тагтааг Австралийн шувууны тоо толгой, шувууны аж ахуйд “био аюулгүй байдлын эрсдэл” учруулсан гэж үзэж байгаа ажээ. Иймээс шувууг барьж устгах гэнэ.

Мельбурн хотын оршин суугч Кевин Келли Берд тагтааг өнгөрсөн 12 дугаар сарын 16-нд хашаанаасаа олжээ. Эцэж туйлдсан тагтаанд би жигнэмгийн үйрмэг өгсөн гэж тэрбээр “AP” агентлагт мэдээлжээ.

К.Берд интернэтээр мэдээлэл хайсны дүнд тагтааны эзэн АНУ-ын Алабама муж улсад бүртгэлтэй болохыг, мөн уг шувуу Орегон муж улсад болсон тагтааны тэмцээний үеэр алга болсныг нь олж мэдсэн байна.

Гэвч Жо тагтааг Австралиас олсон талаар мэдээлэл гарсны дараа холбогдох албаны төлөөлөгчид К.Бердтэй холбогдож, уг шувуу халдварт өвчин тээж ирсэн байх эрсдэлтэй болохыг анхааруулжээ.

Тагтааг хараахан бариагүй байгаа боловч Австралийн Хөдөө аж ахуй, ус, байгаль орчны яам шувууны тоо толгойд эрсдэл учруулж байгаа тул устгана гэдгээ мэдэгдсэн байна.

“Аливаа гэрийн тэжээвэр амьтан эрүүл мэнд, шинжилгээний шаардлагуудыг хангаагүй тохиолдолд гарал үүслийг нь үл харгалзан Австралид байлгахыг хориглодог” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Ташрамд дурдахад, Жо тагтаа АНУ-ын баруун эргээс Австралийн өмнөд нутагт 13 мянга орчим километр замыг хэрхэн туулан ирсэн нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, шувуу ачаа тээврийн усан онгоцонд тээвэрлэгдэн ирсэн байх магадлалтай ажээ.

Мөн Австралид тагтааг хуулийн дагуу авчрахад маш хүндрэлтэй төдийгүй олон мянга ам.долларын зардалтай байдаг тул АНУ-аас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэг ч тагтаа хуулийн дагуу нэвтрээгүй байна.

Жо тагтаа нь АНУ-ын Амьтны импортын хатуу хууль тогтоомжийн улмаас асуудалтай тулгарсан анхны амьтан биш юм. Тодруулбал, Америкийн жүжигчин Жонни Депп болон түүний өмнөх эхнэр Амбер Херд нар 2015 онд хувийн нисэх онгоцоороо нохойнуудаа авчирсныхаа төлөө дүрс бичлэгээр дамжуулан уучлал хүсэж байжээ. 

Сонгодог аймшгийн кинонуудыг үнэгүй үзүүлнэ
Сонгодог аймшгийн кинонуудыг үнэгүй үзүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.