Нийгмээ өөрчлөх 100 шийдлийг Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Ардчилсан намын “4/11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр \2026.08.27\ боллоо. Хурлын эхэнд Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Эрх баригчдын бодлогын алдаанаас болж сүүлийн 10 жилд иргэдийн зээл 428 хувиар нэмэгдлээ. Засгийн газар данхайсан төсөвтэй 20 сайдаа цөөл. Нэг зах руу ороход л худалдаачид "Иргэд 100, 200 граммаар мах, будаагаа авч байна. Эрх баригчдад шийдэл алга” хэмээлээ.

Үргэлжлүүлэн Ардчилсан намын дэд Дарга Н.Ганибал хүнс бараа, шатахууны үнийн өсөлт, инфляц, иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ Засгийн газарт ажиллах чадамж алга. АН-ын бүлэг намрын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих байх. Нэг сайдын алдаа монгол төрийн зовлон болж байна” гэлээ.

Түүнчлэн намаас хэрэгжүүлж буй “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Ардчилсан намын ХЭГ-ын Дарга Л.Эрдэнэбулган мэдээлэл өглөө. Тодруулбал тэрбээр “ Ардчилсан нам ард иргэдийнхээ асуудлыг сонсдог, шийдлийг гаргадаг бодлогын нам гэдгээ батлан харуулж, "AN+" цахим системээрээ дамжуулан иргэдийн дунд санал, асуулга явуулж эхэллээ. Бид үндэсний хөдөлгөөнөө орон даяар хэрэгжүүлж 100 мянган иргэнтэй гар барилт хийн, саналыг нь тусгасан 100 шийдлийг гаргах болно” хэмээн ярив.

Энэ онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн сургалтын төлбөрт шаардагдах 1 тэрбум төгрөгийг БЗС-гаас шийдвэрлэнэ
Энэ онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн сургалтын төлбөрт шаардагдах 1 тэрбум төгрөгийг БЗС-гаас шийдвэрлэнэ
 
Балба улс болон БНХАУ-ын төвдийн ӨЗО-нд зорчихгүй байхыг зөвлөж байна
Балба улс болон БНХАУ-ын төвдийн ӨЗО-нд зорчихгүй байхыг зөвлөж байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!