Энэ онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн сургалтын төлбөрт шаардагдах 1 тэрбум төгрөгийг БЗС-гаас шийдвэрлэнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

Орон нутагт шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд орон нутгийн их, дээд сургуулийн эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй 1,692 оюутны өнгөрсөн хаврын улирлын сургалтын төлбөрт шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Боловсролын зээлийн сангаас олгохоор шийдвэрлэлээ.

Мөн 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн сургалтын төлбөрт шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэхээр болсон байна.

Сургалтын төлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсөв болон тухайн жилийн санхүүжилтийн хэмжээнд багтаан олгох зарчим баримталж байгаа бөгөөд холбогдох журмын дагуу сургалтын төлбөрийн санхүүжилтийн квотыг Боловсролын сайд баталдаг.

Түүнчлэн энэ оны хаврын улирлын квотын хүрээнд 2,700 орчим суралцагчийг нэмж хамруулж, тэдний сургалтын төлбөрт нийт 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

Ингэснээр орон нутагт эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ тухайн бүс нутагт шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хүчингийн хэрэгт холбогдсон СУИС-ийн төгсөгчидтэй холбоотой хэргийг прокурорт буцаажээ
Хүчингийн хэрэгт холбогдсон СУИС-ийн төгсөгчидтэй холбоотой хэргийг прокурорт буцаажээ
 
Балба улс болон БНХАУ-ын төвдийн ӨЗО-нд зорчихгүй байхыг зөвлөж байна
Балба улс болон БНХАУ-ын төвдийн ӨЗО-нд зорчихгүй байхыг зөвлөж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!