Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар болжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

May be an image of 5 people and textМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 39 оюутан суралцахаар болжээ.

Тэднийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэв.

May be an image of 8 people, newsroom and text

Эдгээр оюутнууд нь Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо 5 жил ажиллах юм.

Энэ жилийн хувьд 296 суралцагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг улсуудад суралцуулахаар ажиллаж байгаа юм байна.

May be an image of ‎6 people and ‎text that says '‎0 U bn ubn U ubn لا Юy6AЙHAЙ AЙHAΣ OY ubn U ก บ‎'‎‎

БНСУ-ын Чонжү Хөвсгөлийн Мөрөн чиглэлд олон улсын анхны нислэг буулаа
БНСУ-ын Чонжү Хөвсгөлийн Мөрөн чиглэлд олон улсын анхны нислэг буулаа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.