Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд
No photo description available.
Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Хорват Улсын Шинжлэх ухаан, боловсрол, залуучуудын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025/2026 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцах 2 Монгол оюутныг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулна. Сургалт Хорват хэл дээр явагдах бөгөөд тэтгэлэгт нэр дэвшигч 1 жилийн Хорват хэлний бэлтгэлд хамруулна.

Бакалавр: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй) Англи хэл дээрх орчуулгын хамт байх;

  • ХДХВ, гепатит A, B, C, болон бусад халдварт өвчний шинжилгээний хариуг Англи хэл дээрх орчуулгын хамт байх.
  • Эрүүл мэндийн хуудас Эрүүл мэндийн хуудас оруулах.pdf татаж авна уу Англи хэл дээрх орчуулгын хамт байх;
  • Суралцах эрмэлзлээ илэрхийлсэн захидал /Motivation letter/ Яагаад энэ улс, мэргэжлийг сонгох болсон зэрэг. Англи хэл дээрх орчуулгын хамт байх; /500-дээш үгтэй байх/
  • Насны хязгаар – 18-23 байх.

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА
Элсэлтийн анкет

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

  • Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.
  • Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
  • Анхааруулга: Монголын талаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг хүлээн авах талаар хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай нь зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно.

Эх сурвалж: Боловсролын яам

Литиум баттерейн хэрэглээний талаар сургалт орлоо
Литиум баттерейн хэрэглээний талаар сургалт орлоо
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.